Өдрийн зурхай 2018.IV.18
2018/04/18

 

ХОНЬ:

Биеэ сонсож, биеийн байдалдаа захирагд. Юунд эрч хүчээ зарцуулж, юунд аажуу хандахыг чинь хэлээд өгнө.

ҮХЭР:

Гэнэтийн арга хэмжээ ёс заншил, уламжлалын талаарх таны ойлголтыг эвдэнэ.

ИХЭР:

Зарим зүйлс дэндүү хялбар байжээ. Одоо харин сорилттой нүүр тулгарч, хүнд шийдвэр гаргах цаг.

МЭЛХИЙ:

Баяр хүргэе. Өнөөдөр та хичээж зүтгэсэн ажлын үр шимийг хүртэж, санхүүгийн байдлаа сайжруулж чадна.

АРСЛАН:

Таны идэвх зүтгэл маш чухал. Дотроо нуугдаж байгаа авьяаслаг нэгнийг сэрээ.

ОХИН:

Эргэлзээ ихтэй өдөр. Романтик болзоонд явж, зүрх сэтгэл, оюун санаагаа цэнэглэ.

ЖИНЛҮҮР:

Дарамт ихтэй өдөр. Өдрийн төгсгөлд дуртай зүйлээ хийж, амар амгаланг эрэлхийлээрэй.

ХИЛЭНЦ:

Өөрийгөө зугаацуулах арга хэмжээ зохиох гэж толгой гашилгах хэрэггүй. Урилга, заллага тан дээр өөрөө л хүрээд ирнэ.

НУМ:

Хувийн амьдралдаа жаахан хуучинсаг хандлага гаргах нь одоогийн нөхцөл байдалд хамгийн сайн тохирно.

МАТАР:

Төлөвлөгөө ном ёсоор бүтнэ. Бүх зүйл байр байрандаа, яв цав.

ХУМХ:

Аливаа зүйлд хэт их цензуртэй, цэгнэж хандах хэрэггүй. Зарим нэг асуудлыг зөнд нь орхи.

ЗАГАС:

Ажил хэргийн харилцаа холбоогоо сайжруул. Өндөрлөгт хүрсэн найз нөхдөөсөө тусламж хүсээд дэмий л болов уу.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин