ХОНЬ:
Үнэн үг гашуун. Гэхдээ бусдын үгийг хүндэлж сонс.
ҮХЭР:
Таныг “отож” байгаа тэр нэгэн үйл явдал таны түрийвчийг хоосолж мэднэ. Гэхдээ мэдлэг, боловсролд чинь нэмэр болно.
ИХЭР:
Үзэл бодол таардаг нэгэнтэй түншүүд болно. Хувийн харилцаа ч байж болох юм. Гэхдээ таны санаа санаачилга гол үүргийг гүйцэтгэх болно.
МЭЛХИЙ:
Өөрийгөө хөгжүүлэх, “хүмүүжүүлэх”-ийн тулд өөрөө өөртөө хөрөнгө оруулахаас бүү татгалз. Тав тухтай, сэтгэл амар, аюулгүй мэдрэмжийг та хаанаас авдаг вэ? Тийшээ л тэмүүл.
АРСЛАН:
Романтик өдөр. Асч буй дурлалдаа та жаргаж явна.
ОХИН:
Зарим нэг асуудлыг зөнд нь орхи. Ярвигтай хэрэг явдлыг зохицуулахад зөн совин чинь тусална.
ЖИНЛҮҮР:
Санаж бодож явсан зүйлсээ хэрэгжүүлэх өдөр. Оюун санаа сэргэг, хүчтэй байх тул шинэ соргог санаа бүхнийг алдалгүй тэмдэглэж аваарай.
ХИЛЭНЦ:
Санхүүгийн ээдрээтэй байдалд орж болзошгүй. Эрсдэлээс өөрийгөө хамгаал.
НУМ:
Таныг хайрлаж, хүндэлдэг хүмүүст урмын үг харамгүй хайрла. Өнөөдөр таны хувьд бусдад эрч хүч, урам зориг түгээх өдөр байх болно.
МАТАР:
Сэтгэл гундуухан яваа бол найз нөхдийнхөө тусламжийг хүс. Тэд таныг яаж хөгжөөхөө дэндүү сайн мэднэ.
ХУМХ:
Найзууд бол таны сонгосон гэр бүл. Тэд таны хувьд ямар үнэ цэнэтэй болохыг хэлж, талархсан сэтгэлээ илэрхийлээрэй.
ЗАГАС:
Нэг их нээлттэй, нөхөрсөг байх гэж хичээгээд хэрэггүй. Том нууцаа та өөрөө алдчихаж мэднэ шүү.
Сэтгэгдэл байхгүй байна