Түрээсийн үнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэв
2018/04/10

НИТХ–ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаан 18:30 цагт өндөрлөлөө. Хуралдааны гуравдугаар хагаст Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах болон бүртгэлээс хасах, түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг гаргахаар болов.

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий иргэдийг төрийн шагналд уламжлах асуудлыг тэргүүлэгчид дэмжсэн бол шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагад зөвшөөрөл олгох асуудлаар тэргүүлэгчид хаалттай хуралдаж, асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр болж хойшлуулсан байна.

Хурлын төгсгөлд НИТХ–ын ээлжит хуралдааныг 2018 оны 4 сарын 26-ны пүрэв гарагт хуралдуулах товыг баталж, тогтоол гаргалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин