Аз жаргалгүй Меланья Трамп
2018/04/05

Тэнгэрт үргэлж наран гийж, солонго туяарна гэж юу байхав. Тэр жишгээр Америкийн Тэргүүн хатагтай Меланья Трамп ч сэтгэлийн амар амгалан гээчийг мартаж, гүн хямралтай байгаа гэж US Weekly мэдээлэв. Их гүрний төрийн тэргүүн нөхрийнх нь элдэв хүүхнүүдтэй нэр холбогдсон амрагийн паян ээлж дараалан цухуйсаар хатагтай Трамп бүр цөхөрч гүйцсэн бололтой.

“Меланья амьдралдаа үнэхээр, бүр үнэхээр аз жаргалгүй байгаа. Хэрэв чаддаг сан бол Доналдаас холдож, хүүтэйгээ хоёулхнаа байхыг хүсч байгаа” гэх эх сурвалжийн үгийг тус сэтгүүл нийтэлсэн байна.

Түүнчлэн Меланья нөхөртэйгээ хамт зураг авалт бүхий арга хэмжээнээс татгалзах болсон гэнэ. Хувийн харилцаагаа хэрхэх талаар шаналж, бүх анхаарлаа үүнд л зарцуулж байгаа бололтой.

Гэхдээ Меланьягийн хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришам “Тэргүүн хатагтай одоохондоо ээжийнхээ үүргийг сайн биелүүлэхийг хичээж, ирээдүйн төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа” гэж тайлбарласан байна.

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин