Шинэ дугаараас хүргэх зурвас

“Гранд”-ын 105 дахь дугаар худалдаанд гарлаа. Энэ дугаараасаа эхлэн бид уншигчдад хамгийн таатай сэтгүүл байхыг эрмэлзэн, хэлбэр, агуулга, дизайнаа өөрчиллөө.

Оддын амьдралын хэв маяг, хувцаслалт, сонголт, үзэл бодлоос санаа авах фото мэдээ мэдээж манай сэтгүүлийн өнгө төрх хэвээр хадгалагдах болно. Залуусын имиж, соёл, хандлага, бусдад гүнзгий сэтгэгдэл төрүүлэх бүх хүрээлэлтэй “Гранд” хамт алхахыг хүсч байгаа.

Гоо сайхан, шоппинг, загвар, трэнд, брэндийн талаар дугаар бүртээ илүү сонирхолтой хэлбэрийг эрэлхийлэн бичих болно. Шинэ дугаараас эхлэн мэндэлж байгаа “Экспресс ярилцлага” зочныг ч, уншигчийг ч уйдаахгүй, хамгийн хялбар, сонирхолтой харилцаа үүсгэнэ гэдэгт найдаж байна. Залуу жүжигчин Б.Билгүйтэй, жүжигчин Ч.Сэлэнгэ нартай энэ булангаар уулзаарай. “Экспресс ярилцлага” хүн бүхэнд нээлттэй.

Залуухан хосуудын хайрын “цохилт”, оддын хувцаслалт, олны танил эрхмүүдийн чөлөөт цаг, улс төр, урлаг, спортын олон үйл явдлаас дурандсан зурган мэдээлэл уншигч таныг уйдаахгүй байх “үүрэгтэй” юм шүү. Сэтгүүлээ тавтай уншин а уу. Магадгүй, та ч манай хуудсанд зочилсон байхыг үгүйсгэхгүй.

Шинэхэн “даашинзтай” ГРАНД танд шинэ сарын мэнд хүргэж байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025