ХОНЬ:
Зайлшгүй чухал биш зүйлсийг түр азна. Зорьсон зүйлдээ цаг заваа, сэтгэл зүрхээ зориул.
ҮХЭР::
Толгой эргэм их ажлаа бүгдийг нь амжуулах гэж яарч тэвдэх хэрэггүй. Салхинд туугдсан хамхуул шиг ажиллахаа боль.
ИХЭР:
Хэн нэгэн ярьж байхад анхааралтай сонсож сур. Харилцаанд таагүй байдал үүсэхээс энэ л таныг “аврах” болно.
МЭЛХИЙ:
Бүх зүйл гэрлийн хурдаар өрнөж байна. “Шатаж” гүйцэхээсээ өмнө хэмнэлээ жаахан удаашруул.
АРСЛАН:
Баяр цэнгэл, найр наадам гэдэг үг таны өнөөдрийг тодорхойлно.
ОХИН:
Зорилгодоо хүрэх анхны алхмаа хий. Амжилт таныг хүлээж байна.
ЖИНЛҮҮР:
Хувийн харилцаандаа анхаарах нь таны гол санаа тавих зүйл.
ХИЛЭНЦ:
Амьдралдаа шинэ алхам хийх болно. Эрсдэлээс эмээх хэрэггүй.
НУМ:
Шулуухан, шударга зан чинь үнэлэгдэж, танд шинэ боломж авчирна.
МАТАР:
Танд ногдсон үүрэг хариуцлага их бий ч хангалттай биелүүлж, гүйцээж чадахгүй байгаа бололтой. Нэг бодоод үзээрэй.
ХУМХ:
Юу чухал вэ гэдгийг та мэднэ. Бусдад туслахаас бүү татгалз. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилээ гэдэг дээ.
ЗАГАС:
Та бол Бэтмэн. Аврагч л гэсэн үг. Өнөөдөр та олон хүнд өөрөө ч мэдэлгүй тус хүргэх бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна