ХОНЬ:
Хэт их амбиц гаргаснаас болж жинхэнэ проблем үүсч болзошгүй. Зарим нэг зүйлсийг зөнд нь орхи.
ҮХЭР:
Асуудал, бэрхшээлээ найзуудтайгаа хуваалц. Тэд чамд юу тохиолдсоныг царайны чинь хувирлаас гадарлаж л байгаа. Бас үргэлж туслахад бэлэн гэдэгт итгээрэй.
ИХЭР:
Өөрчлөлтийг хүсэн хүлээж байсан та одоо дорвитой хөдлөх хэрэгтэй.
МЭЛХИЙ:
Гайхалтай учралаар дүүрэн өдөр. Сэтгэл санаа гэгэлзэж, догдолсон сонирхолтой өдөр байх болно.
АРСЛАН:
Нөхөрлөл, мөнгө хоёрыг салга. Эцэстээ та өөрөө таагүй байдалд орж мэднэ.
ОХИН:
Хэн нэгэн таны сэтгэгдлийг сонсохыг хүсвэл хэт их шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Та л ганцаараа эмзэг сэтгэлтэй, “хэврэгхэн” биш шүү дээ. Тэд ч бас “өвддөг”.
ЖИНЛҮҮР:
Өдөр тутмын тогтсон хэмнэл алдагдсан өдөр байх болно. Гайхалтай мэдээ сонсоно.
ХИЛЭНЦ:
Бүтээлч сэтгэлээр хөглөгдсөн сонирхолтой өдөр таныг хүлээж байна. Өнгө будаг, дуу хуур, шүлэг найр, амттан гээд л...
НУМ:
Танд урам зориг юу юунаас илүү хэрэгтэй байна. Өглөөг өөрийнхөө хүссэнээр эрч хүчтэй эхлүүлээрэй.
МАТАР:
Ажил дээрээ та заавал хэн нэгнээс хамааралтай юм шиг санагддаг уу. Тийм бол бүтээлч байдлаа ашиглаж, тэднийг ялгарахыг хичээ.
ХУМХ:
Түрийвч түнтгэр хэдий ч үрэн таран хийх хэрэггүй.
ЗАГАС:
Тантай яг ижил бодож, сэтгэдэг нэгнийг олоод та тун ч их гайхширах болно.
Сэтгэгдэл байхгүй байна