ХОНЬ:
Үл ойлголцол, маргаанд та хэрхэн ханддаг, яг л тэр байдлаараа асуудалд ханд. Нэгэнт эвдэрсэн зүйлийг засах гэж хичээх хэрэггүй.
ҮХЭР:
Саад бэрхшээл тулгарвал найзуудтайгаа ярилц. Тэдний зүрх сэтгэл танд тусална.
ИХЭР:
Үл ойлголцол гэдэг ярвигтай зүйл. Асуудалд тодорхой байр сууриас хандаж, өөрийгөө ойлгуул. Өөртөө уур бухимдал хураах хэрэггүй.
МЭЛХИЙ:
Мөнгөний асуудал таны санааг чилээж байна уу? Мөнгө олохын төлөө ажилла, хуримтлуул, дараа нь зарцуул.
АРСЛАН:
Түрийвчээ түгжих өдөр. Зардлаа хянаж, санхүүгийн гэрээ хэлцэл, худалдаа наймаанаас зайлсхий.
ОХИН:
Хүн бүрт л харилцааны асуудал тулгардаг. Ийм үед зөвхөн өөрийгөө бодож, бусдад хүндэтгэлгүй хандах хэрэггүй.
ЖИНЛҮҮР:
Зөрчил ихтэй өдөр. Харц доогуур байж, элдэв маргаанаас зугтах нь дээр болов уу. Аливаад хэт сониуч хандах хэрэггүй.
ХИЛЭНЦ:
Романтик адал явдалтай учирна. Танаас нарийн ухаан шаардаж мэдэх юм шүү.
НУМ:
Ямар нэг чухал зүйлээ алдаж мэднэ. Гэхдээ тайвшир, та бөмбөг дээр үргэлж тэнцвэрээ хадгалж чадахгүй шүү дээ.
МАТАР:
Бүтээлч сэтгэлгээ давамгайлсан өдөр. Үүнийг сайн зүйлд зориулахыг хичээгээрэй.
ХУМХ:
Санхүүгийн хувьд хянамгай байх өдөр. Өр, зээлнээс татгалз.
ЗАГАС:
Хамт олонтойгоо нэг баг болж ажиллахыг шаардсан өдөр байх болно. Өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ хүндэтгэлтэй харьц.
Сэтгэгдэл байхгүй байна