Өдрийн зурхай 2018.III.27
2018/03/27


ХОНЬ:

Багаар ажиллана гэдэг таны сайн чадах зүйл биш. Гэхдээ та сайн удирдагч байж чадна.

ҮХЭР:

Найз нөхдийн нөлөө заримдаа хэрээс хэтрэх нь бий. Таныг эсрэг зүгт чангааж байгаа мэт санагдана. Тэдэнтэй ярилцах нь зүйтэй.

ИХЭР:

Үзэл бодлоосоо ухарна тийм ч муу зүйл биш. Шинэ мэдээлэлд соргог бай.

МЭЛХИЙ:

Өнөөдрийн хамгийн чухал “хичээл” бол аливаад уян хатан хандах тухай асуудал.

АРСЛАН:

Ээдрээтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд дан ганц таны хандлага хангалтгүй. Бусдын тусламж, үзэл бодлыг үйл хөдлөлдөө тусгахыг хичээ.

ОХИН:

Үзэл бодлоо бусдад тулгахаас илүү эелдэг бөгөөд зөв шүүмжлэл хэл.

ЖИНЛҮҮР:

Бусадтай хэл амаа түвэггүй ойлголцож чаддаг чинь таны давуу тал. Давуу талаа том зүйлд ашигла.

ХИЛЭНЦ:

Ахмад хүмүүсийн зөвлөгөөг сонсож, өөрт хэрэгтэйгээ амьдралдаа хэрэгжүүлэхэд гэмгүй.

НУМ:

Оюун санаа хурц байна. Шинэ санаа оноо цуглуулж, урагш алхах өдөр.

МАТАР:

Ирээдүйнхээ талаар санаа зовинож сууна уу? Таван жилийн төлөвлөгөө гаргаад, амбицтай бай.

ХУМХ:

Уйтгарлах хэрэггүй. Та хүмүүст маш их урам зориг өгдөг. Өөрийгөө яагаад зоригжуулж болохгүй гэж?

ЗАГАС:

Хэн нэгэн сонирхолтой хүнтэй учирна. Нээлттэй байж, ашигтай санал, боломжийг бүү алд.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин