Өдрийн зурхай 2018.III.26
2018/03/26


ХОНЬ:

Өөрийнхөө эрх ашиг, хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд бусдыг золиослохыг өчүүхэн чинээ юманд тоодоггүй хүмүүс эргэн тойронд чинь гарч ирнэ. Тэдэнтэй болгоомжтой бөгөөд хүндэтгэлтэй харьц.

ҮХЭР:

“Аялал”-ын төлөвлөгөө бэлэн! Одоо аялалдаа бэлдэх л үлдлээ.

ИХЭР:

Зорилго, хүсэл тэмүүллээ хэнтэй ч хуваалцах хэрэггүй. Урьд өмнө нь таныг бишрүүлж байсан хүн байсан ч ялгаагүй.

МЭЛХИЙ:

Бодол санаа тэнүүчилсэн тогтворгүй өдөр. Амралтын өдрүүдийн дараа ажилдаа төвлөрөхөд бэрх байх нь.

АРСЛАН:

Том сорилт хүлээж байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Та аятайхан сэтгэгдэл төрүүлж чадна.

ОХИН:

Дадал зуршил болсон жижиг гэлтгүй нэг зүйлд бяцхан өөрчлөлт оруулаад үз. Аливааг шинээр сэтгэхэд чинь тусална.

ЖИНЛҮҮР:

Эмзэг, мэдрэмтгийн өдөр. Өнгөрснөө санан дурсаж, сэтгэл гунихарна.

ХИЛЭНЦ:

Таны мэдлэг, туршлага олон хүнийг асуудалд ээрэгдэхээс аварна. Мэдээж босс чинь үүнд сэтгэл хангалуун байх болно.

НУМ:

Гарын салаагаар мөнгө урсгах хэрэггүй. Тансаг хэрэглээгээ танаж, шаардлагатай зүйлд зарцуулах мөнгөө хадгал.

МАТАР:

“Бооцоо” таны талд эргэнэ. Та томоохон ялалт байгуулах болно.

ХУМХ:

Ээдрээт нөхцөл байдлыг та ганцаар шийдэж чадахгүй. Яагаад ийм зүйл болсныг ч ойлгохгүй явна уу? Заримдаа бууж өгөх нь илүү хялбар байдаг.

ЗАГАС:

Амар хялбар бүтсэн болгон амтгүй гэсэн үг биш шүү дээ. Амьдралын сайхныг мэдэр.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин