Хунтайж Харри, Меган нар хуримын бялуугаа сонгожээ
2018/03/21

Британийн хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нар хуримын бялуугаа сонгожээ. Ирэх тавдугаар сард болох дээдсийн хуримын ёслолд тэд нимбэг болон гандигар цэцгийн найрлагатай органик бялуугаар ширээгээ чимэх гэнэ.

Британийн Хатан хааны гэр бүлийнхний уламжлал болсон жимстэй бялуунаас татгалзаж, цөцгийтэй крем, шинэхэн цэцэгсээр чимэглэсэн амттан сонгосон нь энэ аж. Баярын бялууг урлах тогооч нь Калифорнийн алдартай нарийн боовны эксперт Клэйр Птак гэнэ. Тэрбээр Лондонд Violet Bakery нэртэй тансаг зэрэглэлийн нарийн боовны кафетай аж.

Өмнө нь, Британийн Хатан хаан Виктория, Хунтайж Альберт нарын хуримын ёслолд 136 кг жинтэй тансаг бялуугаар зочдыг дайлж байжээ. Бялууны оройд байрлуулсан сүйт хархүү, бүсгүйн дүрс бүхий чимэглэл нь эртний грек маягийн хослолтой байсан гэнэ.

Сүүлд Хунтайж Уильям, Гүнгийн авхай Кейт Мидлтон нар хуримын ёслолдоо хоёр бялуу захиалан хийлгэж байв. Нэг нь найман давхар, жимстэй бялуу, нөгөөх нь Хунтайж Уильямын дуртай шоколадтай жигнэмгэн бялуу байжээ.

Харин Хунтайж Чарльз, гүнж Диана нарын хуримын бялуу нь 152 см өндөр, 115 кг жинтэй тансаг амттан байсан юм.

Хунтайж Уильям, Гүнгийн авхай Кейт Мидлтон нарын хуримын бялуу

 

Б.БИЛЭГ

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин