Есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зөгнөн хэлсэн гэдгээрээ алдартай Болгарын зөнч Ванга хожмын нэг өдөр Владимир Путин дэлхийг захирна хэмээн хэлж байжээ.
1996 онд 85 насандаа таалал төгссөн Вангаг “Балканы хойгийн Нострадамус” хэмээн нэрийддэг бөгөөд хэлсэн, зөгнөсөн таамаглалынх нь 85 хувь нь биеллээ олсон гэгддэг юм.
Тэрээр 1979 онд сэтгүүлч Валентин Сидоровт өгсөн ярилцлагадаа “Европ зогсонги байдалд орсны дараа Орос орон дэлхийн эзэн болох болно” гэж хэлжээ. “Бүх мөс хайлж дуусахын цагт нэг нь л хөндөгдөөгүй, гэсээгүй хэвээр үлдэнэ. Тэр нь Владимирын суу алдар, Орос орны суу алдар байх болно. Оросыг хэн ч зогсоож чадахгүй” хэмээсэн аж.
18 жилийн тэртээ Оросын Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдсон Владимир Путин өдгөө 66 настай, өчигдөр /2018.03.18/ болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд илт давуу ялалт байгуулснаар ирэх зургаан жилд ОХУ-ыг үргэлжлүүлэн удирдахаар сонгогдсон билээ.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна