Эрчүүд, хилчид, дайчиддаа илгээх шилдэг шүлгийн мөртүүд
2018/03/18

Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.


Дайны хүнд жилүүдэд ч
Тайван энхийн цагт ч 
Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон
Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй
Эх орны, эрэлхэг зоригт хөвгүүн танд
Эр цэргийн баярын мэндийг хүргэе

***
 

Галын шугаманд цэргийн зүрх 
Ганцаараа байх ёсон байхгүй 
Дайны талбарт гэргийн зүрх 
Дайчин нөхрийнхөө цээжинд явдаг юм 
Эр цэргийн эхнэр гэдэг 
Эмэгтэйн төдий нэрийг хэлдэггүй 
Хортон дайсны сум онодоггүй 
Хоёр амины нэгнийг хэлдэг юм

***

Сул хээр морьд 
Ар араасаа давхилдах шиг 
Сулин хээрийн хязгаар 
Адуун цэнхэр зэрэглээтэй
Сувд эрдмийн хэлхээ 
Алхам тутамд хөглөрөх шиг
Сул хөх чулуу нь 
Алтан нарны хучлагатай
Үүлэн сүүдэр буцлам 
Аагим зуны халуунд ч 
Үнэгний сүүл хөлдөм 
Идэр есийн хүйтэнд ч
Сэрэмж алдаж эндэхгүй 
Онц хилчин харуултай
Сэтгэл зүрхнээс уяатай 
Сулинхээрийн хязгаар
Адуун цэнхэр зэрэглээ нь ч 
Энхийн соргог манаатай
Аараг борхон толгод нь ч 
Эр цэргийн бүртгэлтэй
Атан тэмээдтэй бэлчээр нийлж 
Зээр гөрөөс идээшилсэн
Амгалан говийн хаяа 
Сулинхээрийн хязгаар
Сул хээр морьд 
Ар араасаа давхилдах шиг
Сулинхээрийн хязгаар 
Адуун цэнхэр зэрэглээтэй
Сувд эрднийн хэлхээ 
Алхам тутамд хөглөрөх шиг
Сул хөх чулуу нь 
Алтан нарны хучлагатай.

***

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаан сумаар гурав оносон удаатай та эр хүн

***


Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе

***

Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе

***

Гэнэн цайлган цэрэг байлаа
Гэрэлт ирээдүйд итгэж жагслаа
Генералын мөрдөсийг зүүдэндээ зүүлээ
Ганган хал цэрэг ахлагч л боллоо
Тэнгэр заяагаар дэлхийг дагуулсан
Тэмүүжин Чингисийн шадар баатар
Тусгаар Монголоо манжаас хамгаалсан
Тууштай тэмцэгч Галдангийн удам
Эрэлхэг байлдагч танаа
Эрчүүдийн баярын мэнд хүргэе

***

Би зэвсэг биш үзэг барьсан цэрэг
Би энхийн цагт эрдмээр тулалдах цэрэг
Би эх орноо дайнаар биш хөгжлөөр хамгаалах цэрэг
Би энэ бие халуун амиа эх орондоо зориулах цэрэг

***

Би жадаар сүлбэж сумаар харваагүй ч цэрэг хүн
Би жагсаалд эгнэж буу үүрээгүй ч эх орны цэрэг
Би ширээнийхээ ард ирээдүйтэй тэмцэх цэрэг
Би шинель өмсөж хором жийгээгүй ч цэрэг хүн

***

Би оюун ухаанаар зэвсэг болгон тэмцэх цэрэг
Би олон улсаас эх орноо хамгаалах цэрэг
Би дэлхийн түрүүнд хөгжлөөр гүйцэхэд зүтгэх цэрэг
Би дээл өмсөж үзэг барьсан Монгол цэрэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zaya
    Baharhal toruulem saihan mortuud b.na. niit erchuuddee bayariin mend.
    2018 оны 03 сарын 19 | Хариулах
Сонин хачин