Ц.Цогзолмаа сайдын нөхөр төсөлд зориулж машин авснаа тайлбарлав
2018/03/16

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн араас төсвийн мөнгөөр үнэтэй жийп авч, “тансагласан” хүнээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавыг тодруулж, хэсэг шуугисан. Харин “Өдрийн сонин” сайдын нөхөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга Ч.Саранжавтай холбогдож, энэ талаар тодруулга авсан байна.

Тэрбээр салбарын яамнаас нь хэрэгжүүлж буй “Baganuur power” төсөл, мөн БНХАУ-ын хөрөнгөөр дамжуулах шугам сүлжээ барих төсөлд зориулж, тус тус нэг жийп авсан гэдгээ тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд албан хэрэгцээнд, шилэн тендерийн дагуу 2 машин худалдаж авсан ажээ. Өмнө нь төслийн шугамаар машин авчихаад дараа нь зарж үрэгдүүлэх асуудал гарч байсан учраас энэ удаад Төрийн өмчийн бодлогын хороо нэгтгэж, дээрх төслүүдийг Эрчим хүчний хөгжлийн төв дээр зангидан, шаардлагатай тендерийг зарлах эрхийг өгсөн байна.

Энэ дагуу тендерт үнээ ирүүлсэн “Таван богд”, “Мөнххада” компаниас арай хямд үнийн санал ирүүлсэн “Мөнххада” компанийг сонгож, “Ланд круйзер” маркийн 2 автомашин авсан ба нийт үнийн дүн нь 365 сая төгрөг болжээ. Шилэн тендерт худалдан авалтын бүх мэдээлэл нь ил тод байгаа гэдгийг тэрбээр тайлбарласан байв. Товчхондоо сайдын нөхөр Ч.Саранжав хувийн хэрэгцээндээ биш албан хэрэгцээнд, тодруулбал шинээр хэрэгжиж эхэлж буй 2 төсөлд зориулж дээрх машинуудыг авсан гэх мэдээллийг “Өдрийн сонин” онцолжээ.

С.ҮЖИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • ZOCHIN
    TOSOL GEHEER BAS LAND UNAH HEREGTEI BAIDAG BAIH NEE.
    2018 оны 03 сарын 19 | Хариулах
  • ZOCHIN
    ENE HUDLAA YARIJ YAVDAG ERONHII SAID OGTSROH HEREGTEI.
    2018 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Ymar negen arga olood oorsdiigoo hamgaalchih ymdaa bid yasan ch teneg n hetersen ard tumen bdgiin, tosold mashin ymar hamaatai ym huuhed huurch bgaa ymshig bolhiimdoo
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Далайн захиргааны дарга Хуу нь бас 200 аваад унаж байгаа гээд мэдээлэлууд яваад байсан. Одоо хуугээр нь тайлбар хийлгэх зэрэгтэй.
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
Сонин хачин