Анжелина Жоли дахин гэрлэх үү?

Холливудын сайхан бүсгүй, жүжигчин Анжелина Жоли гэрлэх гэж буй тухай шум дэгдэв. “Life & Style” гуравдугаар сарын дугаартаа “Анжи гэрлэх гэж байгаа” хэмээн тэргүүн нүүрэндээ “зарлаж”, сайхан бүсгүйн дөрөв дэх нөхөр нь Британийн чинээлэг эр гэж бичжээ.

“Life & Style” сэтгүүлд Жоли өнгөрсөн жил гаруй хугацаанд нууцлаг нэгэн эрхэмтэй болзож байгаа, харин одоо хамтын амьдралаа эхлүүлэхэд бэлэн болсон тухай дурдсан байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулах шүүхийн үйл явцыг хурдлуулж, аль болох хурдан шийдэх бодолтой байгаа, тэгснээр шинэ хархүүтэйгээ гэрлэх гэнэ. “Анжи бүх зүрх сэтгэлээ түүнд зориулж байгаа. Тэр өөрөө ч түрүүлж санал тавина гэсэн” гэж эх сурвалж хэлсэн тухай тус сэтгүүлд бичжээ.

Анжелина Жоли “Maleficent-2” кино зураг авалтад оролцохоор ирэх сард Лондонд очно. Хүүхдүүдээ ч дагуулаад явна. Харин тэнд түүний дурлалт хархүү байгаа учир ажлынхаа хажуугаар хуримын төлөвлөгөө гаргах талаар ч бодож амжсан гэж мөн мэдээлжээ.

Жоли, Питт нарын гэр бүлийн найз, жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амаль өнгөрсөн жил Англид очих үед нь Жолиг “нууц ноёнтон”-той танилцуулсан гэнэ. Бүсгүй шууд л түүнд дурласан. Улс төрийн үзэл баримтлал болоод дүрвэгсдийн асуудлаарх тэдний байр суурь нэгдэж байсан учир амархан бие биенээ ойлголцсон гэж эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Жоли гэрлэх гэж ихэд яарч, догдолж байгаа. Амьдралаа төвхнүүлж, хүүхдүүдтэйгээ хамт Лондонд суурьших санаатай байгаа гэх мэдээллийг ч өгсөн байна.

Харин оддын хувийн амьдралын нууцыг харамгүй дэлгэсээр ирсэн Gossip Conдээрх мэдээллийг үгүйсгэжээ. Анжелина Жолигийн ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр “Life & Style” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллүүд бүгд худлаа гэнэ. “Тэр хэвлэлийнхний фантазиар бий болгосон төсөөллийн хүнтэй л гэрлэх нь дээ” гэж эх сурвалж хэлсэн байна.

Б.БИЛИГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025