Шинэ дугаар худалдаанд гарлаа: Хавар цагийн яруухан фэйшн

                              

Найм дахь жилдээ уншигчдынхаа гар дээр очиж буй “Гранд” Монголын сэтгүүл зүйд хүн төвтэй сэтгүүл зүй, ёс зүйн стандарт, хотын амьсгаатай шинэ соёл тэргүүтнийг нутагшуулан хэвшүүлэхийг зорилгоо болгон тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрч ирлээ.

Оны өмнө 100 дахь дугаарынхаа баярыг “Цэнхэр оймстууд”-тай хамт хийж, манай нийгмийн сэхээтэн давхаргыг нийгмийн хариуцлагад уриалан дуудсан нь мөн л “Гранд”-ын баримталж ирсэн бодлогын нэгээхэн хэсэг байсан билээ.

Энэ бүхнээ онцлоод буй нь хавар цаг, шинэ бүхний эхлэл амьсгалаа нээсэн өдрүүдийн гялбаа гэж болно. Бид цаашид энэ жанжин шугамаа алдахгүйгээр нийтлэлийнхээ бодлогыг уламж сайжруулахын зэрэгцээ чанартай контентоороо сэтгүүл зүйд ялгарах өнцгөө барьсаар байх болно.

Энэ хүртэл бидэнтэй хамт явж ирсэн үнэнч уншигчиддаа талархал илэрхийлье. 104 дэх дугаар мэдээж сар шинийн баяр, Валентины халуухан өдрүүд, хавар цагийн яруухан фэйшн тэргүүтэн зонхилсон залуулаг дугаар болсныг онцлох юун.

Та бүхэн амтархан уншаарай.

Дашрамд 2018 оны 2-р улирлын хэвлэл захиалга орон даяар явагдаж байгаа учир та бүхэн өөрт ойрхон шуудангийн салбараараа захиалан сэтгүүлээ цаг тухайд нь уншаарай. Дөрөвдүгээр сарын дулаахан өдрүүдэд эргэн уулзах хүртлээ түр баяртай.

Хүндэтгэсэн М.УРАНЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    энэ уранбилэг топ болохоосоо өмнө 22настайгаасаа биеэ үнэлдэг байсан. Сайхансамбуугийн дүү Батсамбуу орох оронгүй явдалтай ээж охин 2ыг хурдын байранд байр авч өгч байлаа. Одоо энэ хүүхэн хятадуудад биеэ үнэлэхээ болиод Со нуудтай явдаг болсон
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин
    Яг соронз гээд сэтгүүлтэй адилхан,яг ямар мэдээлэл өгөх гээд байгаа нь бүрхэг,нэг л их хүмүүсийн өмссөн зүүсэний үнэ бичсэн юу гэмээр ч юм дээ,огт хэрэггүй сэтгүүл гэчихвэл нэг их гайххааргүй шүү
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • asda
    das
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025