Мартын 8-ны өдөр үүссэн түүх
2018/03/07

Анх 1908 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Йорк хотын эмэгтэйчүүдийн социал демократ байгууллага, олон нийтийг цуглаанд дуудан уриалж эмэгтэйчүүдийн тэгш эрх, шударга ёсын төлөө жагсаж байжээ.


15000 гаруй эмэгтэйчүүд уриа лоозонгоо барьж сонгох эрх, ажлын хөлсийг тэгш олгох зэргийг шаардаж хотын дундуур дуугаа цуурайтуулан маршаар явсан байна. Клара Цеткин 1910 онд Копенгаген хотод болж байсан Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтан дээр олон улсын эмэгтэйчүүдийн өдөртэй болох санал гаргасанаар, тухайн өдрөө жагсаал цуглаан хийж олон нийтийг эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулаж байхаар тогтсон түүхтэй. Энэ өдрөөс хойш мартын найманы өдрийг "Эмэгтэйчүүдийн эв санааны нэгдэл", "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэж эхэлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин