АТГ: Оффшороос хөрөнгө татсан тухайгаа нэг ч хүн мэдүүлээгүй
2018/01/10

Оффшор бүсэд далд хөрөнгөтэй нь ил болсон Монголын иргэд болон компанийг гурван сарын дотор дансаа хааж, нуусан хөрөнгөө илчлэн, эх орондоо оруулж ирэхийг АТГ-аас анхааруулсан билээ. Хувь хүн, байгууллага нийлээд 29 этгээдэд хамаарч буй оффшороос хөрөнгө татах хугацаа энэ сарын 4-нд дууссан.

Гэтэл оффшор бүсээс хөрөнгөө татахыг сануулсан энэ хугацаанд нэг ч иргэн болон компани дансаа хааж, хөрөнгөө татаагүй болохыг АТГ мэдээллээ. 

Одоо дараагийн шатанд хууль, тогтоолын хүрээнд албан тушаалтнууд оффшор бүс дэх банкны дансаа хаасан, эсвэл өөр хүний нэр дээр шилжүүлсэн, мөнгөн хөрөнгөө татсан эсэх тухайгаа 30 хоногийн дотор АТГ-т албан ёсоор мэдүүлэх үүрэгтэй юм. Мэдүүлгийн тоолуур хоёрдугаар сарын 4-ний өдөр дуусна.

Хэрэв энэ хугацаанд нууц хөрөнгөө ил болгож, Монголд үйл ажиллагаа явуулдаг банкинд шилжүүлэхгүй бол “оффшорчид”-ыг илчилж, хэрэв нийтийн албан тушаал хашдаг бол тухайн албан тушаалаас нь эгүүлэн татах хуулийн заалттай аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    yax yum yaj ch chadaxgyi shuu dee usreed neriig xeden sonind tavina biz o
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
Сонин хачин