Сар гаруйн өмнө Монгол улсын Уул уурхайн сангийн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм. Түүний хийсэн энэ бичлэгт олны танил нэр нөлөө бүхий олон хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болох тухай мэдээлэл дурьдагдсан байдаг. Бичлэг гарсны дараа Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гээд эл хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Г.Номуундарь охин бичлэгтээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэх 30 гаруй залуусын нэрийг дурьдсан байдаг ч харамсалтай эдгээр залуусын дийлэнх нь Монголд байхгүй гадаадад гарчээ. Харин энд үлсэн залуучуудаас уг асуудалд холбоогүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм.
Мөн сүүлийн үед уг хэрэг хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл зарим хэвлэлийн хуудаснаа гараад буй. Тэгвэл ЦЕГ-аас хэрэгсэхгүй болсон зүйл байх. Энэ бол ташаа мэдээлэл. Уг гомдлыг шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэлээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна