Айлын гэр шатаж, хүний амь эрсэдсэн золгүй явдал гарсаныг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр буюу шинэ оны эхний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Бурхантын ............тоотод оршин суух иргэн С.Д-гийн гэрт гал гарч, гэрийн эзэн амиа алдсан байна. Тухайн үед талийгаачийн эхнэр иргэн М, 8-13 насны гурван хүүхдийн хамт усанд явсан байжээ. Галын шалтгааныг тогтоохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Харин тус дүүргийн Засаг дарга М.Алдаржавхлан эх, хүүхдэд орон гэр бэлэглэж, тусламжийн гараа сунгажээ.
Сэтгэгдэл байхгүй байна