Сум алдсан цэргийн бие сайжирч байгаа гэв
2018/01/03

Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн цэргийн албан хаагч буугаа цэвэрлэж байгаад сум алдаж, өөрийгөө шархдуулсан хэрэг явдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд болжээ.

Шархадсан албан хаагчийг Дорнод аймагт авчирч, цээжний хөндийг нь нээж сумыг нь авсан байна. Биеийн байдал нь сайжирсан ч хараахан эмнэлгээс гараагүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин