Хамгийн том шагнал, олон тоглогчоороо толгой цохих “Хүрхрээ” үндэсний лиг амжилттай болж өндөрлөлөө. Лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “Алтан жолоо” групп, “Арвайн үндэс” компани 3 дахь жилдээ хамтран ажиллалаа. Хамгийн гол нь спонсорууд лигийн аварга багуудад 100 төгрөгийн шагнал олгосон нь тамирчдын хувь шинэ оны хамгийн онцгой бэлэг болж чадсан нь лавтай.
Ер нь "Арвайн үндэс" компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөлбөмбөгийн спортод өндөр шагналын санг бий болгосон нь монголын хөлбөмбөгчдийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж байгааг тамирчдын зүгээс онцолж байна.
Энэ удаагийн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн цомын эзнээр 42 оноотойгоор “Эрчим” баг дарааллан аваргалж 40саяын эзэн болсон бол 2-р байрыг “Улаанбаатар сити”, 3-р байрыг “Атлетик 220” багууд тус тус эзэллээ.
Үүгээр зогсохгүй ЛИГИЙН ШИЛДГҮҮД буюу шилдэг хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч, шүүгч тус бүр 2,000,000 төгрөгийн эзэн болсон гэх сайхан мэдээг уншигч таньд хүргэхэд баяртай байна.
Сэтгэгдэл (4)