Замын цагдаагийн хэлтсийнхэнд нисдэг камер хүлээлгэн өгөв
2017/12/27

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажлыг хөнгөвчлөх, онц яаралтай цагт ашиглах нисдэг камер /дрон/-ыг 2017.12.25-ны өдөр хүлээлгэн өглөө.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Нисэх, Яармагийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, явган зорчигч амь насаа алдах, осолд өртөх, эд материалын хохирол амсах тохиолдол гардаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн нисдэг камер буюу дрон гардуулан өгсөн юм.

Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид энэхүү төхөөрөмжийг хүлээн авч ажиллуулснаар замын хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн аюулгүй, түргэн шуурхай зорчих, гарч болзошгүй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин