Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв төрөл бүрийн дэрний цэстэй боллоо
2017/12/27

Баянгол дүүрэг нь “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байгаа билээ.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв, “Ахмадын эмнэлэг дэр сонгох, цэстэй боллоо. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд дэр маш чухал үүрэгтэй. Дэрний байдлаас шалтгаалан хүний бие бүрэн амарч, тайвширч байдаг.

Тиймээс үйлчлүүлэгчдийн дэрний асуудалд анхаарч байгалийн органик бүтээгдэхүүн болох жамц давс, ганга өвс, монгол цайны идээ, алтан арвай зэргээр хийгдсэн хүний эрүүл мэндэд ашиг тустай дэрнүүдийг сонголт болгосон. Хэвтэж буй хүмүүст дэрний ач холбогдолыг танилцуулан өөрт нь тохирох дэрээр үйлчилж байна. Уг дэрийг дэрлэснээр хүзүү толгой хөших, өвдөх үед амарч тайвшруулах, хуян шар ус хөөрсөн, даралт, зүрх судасны өвчтэй хүнд нэн тохиромжтой бөгөөд алжаал ядаргааг тайлах зэрэг ач холбогдолтой юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин