Өөрчлөлтийн дараах та өөрийгөө таних уу? Бүсгүй та, өөрчлөлтөнд дуртай биз дээ? Ялангуяа сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн үсчид, стилистүүд зүрх сэтгэлээ гарган таныг өөрчилж өгвөл гайхалтай биш гэж үү?
Тэгвэл бусдад аз жаргал, өөртөө итгэлтэй байдлыг бэлэглэхээр хүчирхэг Z Hair Salon-ны хамт олны тухай бид тоолгүй өнгөрч чадсангүй, зориод очсон юм.
Мөрөөдлөө биелүүлж, өөрийн салоноо нээн, томоохон зорилгынхоо үзүүрээс атгаад авсан залуу гэр бүл Захирал Ц.Зулцэцэг Менежер М.Сандаг энэхүү салоныг байгуулжээ. Олон жилийн хөдөлмөр биеллээ олсон болоод ч тэрүү үүдээр нь дөнгөж ороход л гэрэл цацарсан, эерэг энерги мэдрэгдсэн онцгой таатай орчин угтсан юм.
Z hair салоны нэг зүйл маш их таалагдлаа. Өмнө нь олон ч үсчин, салоноор үйлчлүүлж байсан. Яагаад ч юм өөртөө өөрчлөлт хийхийг хүсээд зөвлөгөө авах гэхээр дорвитой үр дүнд хүрч байсангүй. Тэгээд хүссэнээ хэлэхээр, эсрэгээр нь засах тохиолдол бидний ихэнх бүсгүйчүүдэд тохиолдож байсан болов уу. Тиймээс хурдхан мөнгөө төлөөд ахиж үсийг минь сүйтгэхээс өмнө гарах л зам үлддэг байсан. Харин эднийх энэ орон зайг тун сайн олж харсан байна. Тэд хэрхэн засуулахаа сайн мэдэхгүй байгаа үйлчлүүлэгч нартаа Z Style засалт тайралт буюу салоны стилистийн зүгээс ямар өөрчлөлт, ямар засалт тухайн үйлчлүүлэгчийн дүр төрхөд тохирох тухай мэргэжлийн зөвлөгөө өгч, үсний засалтыг хийж өгч үйлчилдэг юм билээ. Ингээд ч зогсохгүй 4-хөн удаа засуулаад 5 дахь удаагаа тайралт, засалт үнэгүй байх урамшууллын карт гаргасан нь маш их таалагдсан.
Боломжийн үнэ, тав тухтай орчин, хамгийн гол нь чин сэтгэлээсээ таныг өөрчилж, сайхан болгож чадах чадварлаг мэргэжлийн үсчид хэрэглэгчидийнхээ сэтгэл хөдлөлийг бий болгож чадсан найрсаг хамт олон Z Hair Salon… Бүсгүйчүүд бид өөр юунд шунах билээ?
Манай хаяг: УИДэлгүүрээс цирк уруудах замд #Hashtag рестораны залгаа урд Z HAIR SALON
Утас: 9995-7730
Facebook page: Z HAIR SALON
Сэтгэгдэл (2)