Япон Улсад суух элчин сайдад Д.Кёкшюзан Батбаярын нэр яригдаж байна
2017/12/25

Япон Улсад суух элчин сайдад өмнөх Засгийн газраас Г.Тэнгэрийг томилох санал оруулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга татгалзсан хариуг өгөөд байгаа билээ.

Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшигч Г.Тэнгэр тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, мөн түүнийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн, Монгол Улсын гуравдагч хөрш оронд суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаагаа албан бичгээр уламжлан, тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл зарим хэвлэлээр Ерөнхийлөгч Х.Баттулга Японд суух элчин сайдаар Ерөнхийлөгч өөрийн бие төлөөлөгч Д.Дагвадоржийг томилно гэх мэдээлэл цацагдаад байна. Уг асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Одоогоор Засгийн газраас элчин сайдыг танилцуулаагүй байна. Д.Дагвадоржийг томилно гэсэн нь албан бус мэдээлэл” гэх тодруулгыг хэвлэлд өгчээ.

Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Япон Улсад суух бүрэн эрхэт элчин сайдад Д.Дагвадорж бус УИХ-ын гишүүн асан Д.Кёкшюзан Батбаярын нэр яригдаж байгаа юм байна. Тун удахгүй Гадаад харилцааны яамнаас Д.Кёкшюзан Батбаярыг элчин сайдад нэр дэвшүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар зэхэж байгаа гэх мэдээллийг ч өгөв.

Д.Кёкшюзан Батбаярын тухайд 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр, 2012-2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан улстөрийн туршлагатай. Мөн тэрбээр 2017 оны долоодугаар сараас саяхныг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд байгаа юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (14)

  • Li hihi
    Uuruu bichuuljee haha esvel darvaganaad avgai ni bichuulsen hihi ygshdee
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин
    дипломатч байдаггүй юм уу,бэлддэггүй юм уу,энэ нөхөр тэр жил их хуралд суух гээд сумо-гоос олсон баахан мөнгө намдаа өгчихсөн,одоо шантааж хийж хариу албан тушаал нэхээд гажигтай тогтолцоотой төртэй болжээ хөөрхий
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin
    Mongolchuudin ner khund bur shaldaa buulaa. 4,5 ulsin khel meddeg jinkhen mergejliin Otgonbayrig yvuulakhgui baij 8 tugssun khun yvuulakh geed baidag bid er nx khuluuruu tolgoi khiigeed yaj khugjikh bolj bna aa? Olon tumen minx ugee kheleech...
    2018 оны 01 сарын 01 | Хариулах
  • zochin
    amar te kkkkkk mgl engej doroitoh gej japanig doromjlood bga yum u... 1bol uursdiigu doromjlood bga yum uu⁉️ engej tenegtej baisn.s hayatad yum uu alineg ornii har.thval barag ur huuhden mini heregtei ... ymar bolovsrol bhgui avsan avgain mun bolovsrol bgui mungutei ymarch nasnii ham.gui uvurtun ochiod hevtdeg yuch hiih.s buthahgui yanhan mungu yah.sch buthahgui gich bol ineeg.d hevtej bdag bhdaa 1shirheg nom 2laa unshaj uzeegui uls zugeer ⁉️
    2018 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин
    BItgii Yaponchuudiig doromjlood baigaarai !
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • p
    Mongold ikh surguuli togsoj bolovsrol ezemshih hereg bna uu tegvel
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin
    8-r angi togsson bolob uu ? gadaad yam ingej dooshoo orj ertontsiin shivshig bolokh ny dee
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Тэнэгдүү, боловсролгүй, бичиг үсэггүй шахуу дурак хүмүүсийг бүгдийг Элчин сайдаар хөөж явуул.
    2017 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Hamgiin zuv tomilgoo yoponii hundet irgen shuu de
    2017 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Чухам чухам, японоос хөөгдөж ирсэн шалтгаан нь Якудзагаас мөнгө луйвардаж алуулах алдангаа ирсэн гэж байгаа. Ийм хүн яаж улсаа төлөөлөх вэ дэ
    2017 оны 12 сарын 26
  • Зочин
    жаахан ном эрдэмд суралцсан, ядаж л улс төр,эдийн засаг, дипломат ёсыг зах зухаас нь мэддэг хүнийг томилох биз.
    2017 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Та минь одоо энэ боловсролгүй махан толгой бөхчүүдийг больё япон манай гол түнш шүү дээ
    2017 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Үр хүүхдээсээ хөрөнгөө харамлаад бдаг хүн олны төлөө ажиллаа юу.яадаж төрийн нэрийг бодно бгаа
    2017 оны 12 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Чухам чухам, японоос хөөгдөж ирсэн шалтгаан нь Якудзагаас мөнгө луйвардаж алуулах алдангаа ирсэн гэж байгаа. Ийм хүн яаж улсаа төлөөлөх вэ дэ
      2017 оны 12 сарын 25
  • tse
    арай үгүй биз
    2017 оны 12 сарын 25 | Хариулах
Сонин хачин