Баянгол дүүрэг 2017 оны шилдэг байгууллагуудаа тодрууллаа
2017/12/25

Жил бүрийн оны эцэст албан байгууллага, аж ахуй нэгжүүд үр бүтээлтэй бусдыгаа манлайлан ажилласан хамт олныг шалгаруулж, урамшуулдаг билээ. 

Өнгөрсөн бямба гарагт Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран 2017 оны шилдэг байгууллага, шилдэг ажилтнуудыг шалгарууллаа.

Төрийн албаны шилдэг байгууллагаар дүүргийн Газрын алба, Орон нутгийн өмчит шилдэг байгууллагаар “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ, Төрийн өмчийн Ерөнхий боловсролын шилдэг сургуулиар 93 дугаар сургууль, Төрийн өмчийн шилдэг цэцэрлэгээр 98 дугаар цэцэрлэг, Төрийн бус өмчийн шилдэг сургуулиар Гэгээрэл бүрэн дунд сургууль, Төрийн бус өмчийн шилдэг цэцэрлэгээр Мон-Эрин, Шилдэг их дээд сургуулиар АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Шилдэг хороогоор 20 дугаар хороо, Шилдэг өрхийн эрүүл мэндийн төвөөр 4 дүгээр хорооны “Угтахуй” Өрхийн эрүүл мэндийн төв, Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор “Тэмүүлэл-10” СӨХ, Шилдэг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр “Три Флеймс” ХХК, Шилдэг Иргэдийн нийтийн хурлаар 22 дугаар хорооны ИНХ шалгарч шилдэг боллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин