Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны наймдугаар сарын 04-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд албаны эрхээ албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг АТГ-аас илрүүлжээ. Улмаар прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа аж. АТГ-аас Д.Батбаярыг 11-р сарын 16-ний өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан байна. 2017 оны 12-р сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж суллажээ. Зам тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн зохиомол ачаалал дараалал үүссэнийг энэ дашрамд мэдээлсэн юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна