Баярын өдрүүдэд эмнэлгүүд бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллана
2017/12/25

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд бэлэн байдлыг хангаж ажиллахаар болжээ. Эмнэлгүүд энэ сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллана. Мөн  дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлгүүд баярын өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллахаар болжээ. Ингэхдээ дээр өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ муу байгаагийн улмаас АШУҮИС-ийн оюутнуудыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хуваарилахаар болсон байна.

Түүнчлэн томуугийн вирусийн тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн цагийн хуваарийг холбогдох яамны зүгээс сунгасан аж. Харин улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг зэрэг эмнэлгүүд баярын өдрүүдэд жирийн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд эмнэлгийн ажилчдыг нэмэгдүүлэн ажиллахаар болжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин