АТГ-ын албан хаагчдын цалинг нэмнэ

УИХ ирэх долоо хоногт АТГ-ын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төвлөвлөөд байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал энэ сарын 20-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд албан бичиг илгээж АТГ-ын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл боловсруулснаа танилцуулжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын албан хаагчдын цалин ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллагуудын ажилчдын цалингаас 50-60 хувь илүү байх ёстой ажээ. Бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор цалингийн хэмжээг нь хуулиар ингэж тогтоосон байдаг ажээ. Гэвч одоогийн цалин нь Авлигын эсрэг хуульд заасан дээрх шаардлагагүй хангахгүй байгааг Х.Энхжаргал дарга тогтоолын төслийг танилцуулгадаа дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025