Баянгол дүүрэг МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд дүүргийн бичил жижиг бизнес эрхлэгчид тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, тэдгээрийг сургалтад хамруулах, гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулан, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилах, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь туслах тал дээр түлхүү хамтран ажиллах юм. Түүнчлэн баянгол дүүргийн бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд гаргахад хамтын ажиллагааг чиглүүлэх нь чухал юм. Санамж бичигт Танхимын дарга М.Оюунчимэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, баянгол дүүргийн ЖДҮ-ийн дарга А.Чинбат нар гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл байхгүй байна