“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн II баазын урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
2017/12/04

Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын урлаг наадам амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн наадам багийн мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, уран уншлага,жүжигчилсэн тоглолт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан юм. Тэмцээнийг СУИС-ийн багш СТА морин хуурч М.Алтанбат, Хүүхдийн ордоны драмын багш Б.Тунгалаг, 2 дугаар баазын дарга Д.Батбаяр нар шүүсэн. Урлагийн наадам өрсөлдөөнтэй болж нэгдсэн дүнгээр 2 дугаар баазын Техник технологийн албаны засварчдын баг түрүүлсэн.

1. Багийн мэндчилгээгээр: 

- Нэгдүгээр байр - ТҮА-ны 2 дугаар хэсэг 
- Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА
- Гуравдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг

2.Гоцлол дууны төрөлд: 

- Нэгдүгээр байр - ТТА-ны засварчин Ж.Болор-Эрдэнэ 
- Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА багийн О.Алтанбаяр
- Гуравдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн Ц.Дайрийжав

3.Бүжгийн төрөлд:

- Нэгдүгээр байр - ТТА-ны засварчдын баг 
- Хоёрдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
- Гуравдугаар байр –Захиргаа, ИТА

4. Жүжигчилсэн тоглолт, уран уншлагын төрөлд:

- Нэгдүгээр байр - ТҮА-ны 3 дугаар хэсэг /жүжигчилсэн тоглолт/
- Хоёрдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн жолооч Д.Нэргүй 
/уран уншлага/
- Гуравдугаар байр – ЦХА-ны ТДС-ын цахилгаанчин С.Сүхням
/уран уншлагаар тус тус байр эзэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин