Ажилчдаа ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа
2017/12/05

“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэхвакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121,   16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд энэ жил Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Б.Очинхорлоо эмчтэй баг вакциныг хийлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин