“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн 2017 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа ярилцаж шилдгүүдээ шалгарууллаа. Өнгөрсөн онд тус нэгтгэлийн хамт олон амжилт бүтээл ихтэй, хийж хэрэгжүүлсэн ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтлаа.
Шинэ жилийн арга хэмжээг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлсэн. Тэрбээр “Нэгтгэлийн хамт олон энэ жил олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд олон шинэлэг ажлуудыг санаачлан хийж засварт удаан зогссон 15-н троллейбусны их засвар хийж, шугамын үйлчилгээнд гарган, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 150 хүүхдийн “Бүтээлч багачууд” цэцэрлэгийг ашиглалтанд оруулж, 180 айлын орон сууц барилгыг барьж эхлээд байна. Манай хамт олны дундаас улсын баяр наадмаар Монгол улсын харцага, заан цолтон төрсөн гээд дурьдвал амжилт бүтээл их байна. Ирэх ондоо энэ амжилтаа улам ахиулан ажиллаарай” гэв.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээгээ бүрэн хангалттай буюу 96% биелүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8,5%-р өссөн үзүүлэлттэй байна.
Өдөр тутмын шугам замын хяналтыг сайжруулснаар шугамын үйлчилгээнд ажилласан цагийн гүйцэтгэл өмнөх оноос 1,5% нэмэгдүүлсэн. Жолооч нарын тэрэг дамжилтыг таслан зогсоож, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийснээр техникийн эвдрэл, саатал буурч өдөр тутмын өглөөний гаралт, оройн буултын гүйцэтгэлийг өмнөх оноос 0,5% нэмэгдүүлж ажиллаж байна. Өдөр тутмын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгосноор өмнөх оноос 1,1-р % ээлж солилт нэмэгдсэн. Зам тээврийн осол зөрчил өмнөх оноос 29.9%-р буурууллаа.
Шугам замд саад учруулсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оноос 6 дахин буурсан байна.
Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил өмнөх оноос 4 дахин буурсан байна.
Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын коэффицент 2016 онд 90,4% байсан бол 2017 онд 92,9% болж 2,5%-иар өссөн үзүүлэлттэй байна.
2016 онд замд эвдэрсэн тээврийн хэрэгслийн тоо 10.36 дахин буурсан.
Цахилгаан хангамжийн албаны хэмжээнд цахилгааны саатал 2016 онд 299 цаг гарч байсан бол 2017 оны хэмжээнд 173 цаг гарч 1.7 дахин буурсан үзүүлэлттэй байна.
2017 оны 3 дугаар улирлын байдлаар 2016 оны 3 дугаар улиралтай харьцуулахад:
Нийт орлого 1,208.3 сая төгрөгөөр нэмэгдсэн
Алдагдлыг 967.3 сая төгрөгөөр бууруулсан
Нэг төгрөгийн орлогод ногдох зардал 4 хувиар буурсан.
Алдагдлыг өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 2,1 дахин буюу 1,9 тэрбум төгрөгөөр бууруулж ажилласан
2016 оны санхүүгийн тайланд “Нийслэл аудит” ХХК аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” санал дүгнэлттэй гэрчилгээ олголоо.
2016 онд 80 удаагийн сургалт зохион байгуулж 3795 хүн хамрагдсан бол 2017 онд 163 удаагийн сургалтанд 7205 ажилтан хамрагдаж 50,3%-иар өсч сургалтын чанар дээшилсэн.
Жолооч нарын дунд “Санал гомдол, осол зөрчилгүй ажиллах” 3 сарын аян, Ур чадвар уран жолоодлогыг тэмцээн зохион байгуулж ур чадвар хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан. Уран жолоодлого ур чадварын тэмцээнд өнгөрсөн онд 30 жолооч хамрагдаж байсан бол 2017 онд 739 жолооч буюу 75,3%-иар өсч жолооч нарын жолоодлогын ур чадвар дээшилсэн гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд гар бие оролцон, хамт олноо манлайлсан ажилчдын төлөөллийг шинэ жилийн үеэр шагналаа. Үүнд:
Үргэлжлэлийг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна