Б.Энхжаргал: Энэ шинэ жилийн хамгийн гайхалтай үдэш 12 сарын 30-нд “Boney M”-тэй хамт Крокуст болно
2017/12/21

- Крокус эвент холл “Back to the 80’90’ Disco/Crocus” хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч олон мянган үзэгчдэд хэдийнээ танил болсон. Энэ хөтөлбөрийнхөө талаар тодруулахгүй юу?

- Бид энэ хөтөлбөрийг анх 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь хүмүүс бид дурсамжаар хөглөгдөж амьдардаг.

Өнөөдрийн сонсож байгаа дуу хөгжмөөс илүү 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө бид юу сонсож байлаа гэдгээ дурсах дуртай байдаг шүү дээ. Энэ дурсамжийг сэргээж тэр орчинд нь “авчрах” гэж зорьдог учраас хөтөлбөр маань амжилттай зохион байгуулагдаж байна. 

“Хамгийн жаргалтай дурсамжууд бүдгэрэх ёсгүй” гэдэг үгэнд бид дуртай. Хөтөлбөрт хамрагдаж байгаа оролцогчид маань анги хамт олон, найз нөхдөөрөө хуучин цагийн сайхан дурсамжаа ярилцан нүд нь гэрэлтэн сэтгэл сэргэж байхыг харахад сайхан байдаг.   

Зарим хүмүүс төөрөлдөөд байдаг талтай. Гол утга нь 1980, 1990-ээд онд оюутан, залуу байсан хүмүүс дурсамжаа сэргээх зорилготой юм. Ялангуяа тухайн үед ЕвроДиско урсгал Монголд түгээмэл байсан шүү дээ. Энэ утгаараа 80-90-ээд оны залуусын дунд диско бүжгийн урсгал эрчимтэй хөгжиж эхэлсэн. Тиймээс тухайн үеийн залуусын дурсамжийн нэг хэсэгт диско хөгжмийн урсгал зайлшгүй тооцогдоно. 1980-аад оны залуучууд гэдэг нь одоогийн 40+ насныхан, 1990-ээд оны залуус гэдэг нь 35+  дээш насныхан гэж бид үзэж байгаа юм.  

- 80, 90-ээд оны дурсамжийг хөглөсөн гадны хэд хэдэн хамтлаг танайд ирж байсныг мэдэх юм байна. Ер нь энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулав?

- Манай хөтөлбөр үндсэндээ 2 хэсэгт хуваагддаг. Нэг нь дотоодын хамтлаг дуучдаа хамруулсан диско хөтөлбөр. Олон нийтэд “80-90 DISCO” гэж ярьж заншсан энэ хөтөлбөрөө бид нийт 9 удаа зохион байгуулсан.

Манай оролцогчид мэдэх байх, МУГЖ Н.Ариунболд уг шоуны хөтлөгчөөр байнга ажилладаг нь манай залуучуудад “брэнд” болж чадсан. Мөн энэ шоугаа бид “Ургацын далай”, “Алтан намар”, “Зах зээл” , “Картын Бараа”, “10 жил” зэрэг сэдвүүдээр зохион байгуулж байсан.

Харин нөгөө хэсэг нь 1980, 1990-ээд онд хит болж байсан гадны хамтлаг дуучдыг авчирдаг. Ингэхдээ бид сегментээ 2 хувааж байгаа. Нэг нь 1980-аад онд хит болж байсан Австрийн “Joy” хамтлаг байсан бол нөгөө нь 1990-ээд он буюу социализмаас ардчилал руу шилжих үед Монголд бар, Night club, бүжиг уралдаан тэмцээн хөгжиж байсан үед залуусын дунд хит болж байсан “La Bouche”, “London Beat”, “East 17” зэрэг хамтлагуудыг урьж тоглуулсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин