Дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг онцоллоо
2017/12/21

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өнөөдөр AFFA International LLC -ийн үүсгэн байгуулагч Агаев Фаиг болон  Anglo Asian Mining groupзэрэг олон улсын компанийн төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён  Агаев Фаиг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах  хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон яамны газрын дарга, мэргэжилтнүүд салбарын талаарх товч мэдээллийг ирсэн төлөөлөгчдөд өгсөн юм.

Мөн геологи хайгуулын судалгааг эрчимжүүлэх болон манай улсын эрдэс баялгийн ихэнх нөөц говийн бүсэд байдаг тул усны асуудлыг шийдвэрлэх, цаашлаад цахилгаан станц, зам зэрэг дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн  салбарын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, гадны хөрөнгө оруулагч нарт таатай нөхцлийг бүрдүүлэх тухай дуулгасан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин