Гудамжинд амьдардаг эр хог түүж байхдаа олсон охиноо өргөж авчээ
2017/12/20

Одоогоос 10 жилийн өмнө Циан Жианго хэмээх Хятад эр гараашнаас хог түүж явахдаа өөрийнх нь амьдралыг өөрчлөх бяцхан охиныг олсон юм.

Тэрээр Нанчан хотын гүүрэн дор өргөж авсан Яннан охинтойгоо амьдарч байна. Циан Жианго охиныг асрамжийн газар өгөхийг хүсээгүй учир эхнэртэйгээ хамт тэжээхээр шийджээ. Удалгүй эхнэр нь өөд болсон ч охин, аав хоёр амьдралд бууж өгсөнгүй.

Яннан хэд хэдэн удаа өвчин тусч байсан ч удалгүй эдгэсэн байна. Циан охиноо сургуульд явуулж чадаагүй ч гэсэн хувиараа ном, сурах бичиг авч өгөн хичээл давтуулдаг ажээ. Тэр Яннаныг ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүн болгож хүмүүжүүлнэ гэдэгтээ итгэдэг.

Илүү дэлгэрэнгүйг Сайн сайхныг дэлгэрүүлэгч фэйж хуудаснаас сонирхоно уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин