Хан-Уул дүүрэг 2018 оны төсвөө баталлаа
2017/12/20

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаан /2017.12.20/ өдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2018 оны төсөв батлах тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт,  2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцлээ. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 97.1 хувийн саналаар Хан-Уул дүүргийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа.
 
Мөн дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнээд дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө болон бусад холбогдох тогтоолуудыг тус тус баталлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин