ХОНЬ - (3/21-4/19)
Идэвхи чармайлттай хүн амжилтанд хүрнэ. Азаа сорих, шийдвэр гаргахдаа дотны хүнтэйгээ зөвлөөрэй. Үзэл бодлоо бусдаар дэмжүүлэх, шудрага зүйлийн төлөө тэмцэхэд сайн. Мөнгөтэй холбоотой аливаа асуудал нааштай шийдвэрлэгдэнэ. Холын аянд явах, туршлага судлах, гэрээ хэлцэл хийхэд ээлтэй.
ҮХЭР - (4/20-5/20)
Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилготой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжирна.
ИХЭР - (5/21-6/21)
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдролээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өорчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж. нэр төртэй давж гар.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.
АРСЛАН - (7/23-8/22)
Хүнд өдөр. Үг хэл, яриагаа нягталж анхаар. Хожим бусдын “идэш” болох зүйлийг хэнд ч бүү ярь. Хамтын ажиллагаа, танил тал болох, бусад хүнтэй харьцахад таагүй. Ганцаар байж, бүх ажлаа цэгнэн, өнгөрсөн амьдралаа дүгнэж үз. Аливаа асуудлаар шийдвэр гаргах хэрэггүй.
ОХИН - (8/23-9/22)
Идэвхи зүтгэлтэй, санаачлагатай ажиллах өдөр. Та тууштай байж чадвал эхэлсэн ямар ч ажил амжилтад заавал хүрнэ. Хүч чадлаа төвлөрүүлэн бүтээлчээр хандвал ямар ч бэрхшээлийг давж гарна. Төлөвлөснөө хэрэгжүүлэх арга замыг сонгохдоо хэнд ч бүү найд, өөрөө шийд.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Мөнгөтэй холбоотой аливаа ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинэ эд зүйл худалдан авах, худалдаа наймаа хийхэд нэн сайн. Шашин судлал, түүх гээд нийгмийн шинжлэх ухааны салбарт ажиллагсад үр бүтээлтэй байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.
НУМ - (11/22-12/21)
Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал, дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирсэнээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.
МАТАР - (12/22-1/19)
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэвтанд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Чухал ажлыг үдээс хойш товло.
БУМБА - (1/20-2/18)
Хамтын ажиллагааны өдөр. Хүч чадлаа төвлөрүүлбэл амжилтад хүрнэ. Ямар ч ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл нэр хүндэд муу. Бусдын зөвлөгөөг анхаарч, шаардлагатай бол дэмжлэг ав.
ЗАГАС - (2/19-3/20)
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянуур бай. Оюуны чадавх нэмэгдэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна