Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд өнөөдөр 09.00 цагаас  “ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ОНОЛ-ПРАКТИКЫН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан болон Ажлын хэсгийн гишүүд оролцох юм. Мөн академич С.Нарангэрэл “1992 оны Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”, хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу”, судлаач-нийтлэлч Б.Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр илтгэл танилцуулах юм. Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй эрдэмтэн, судлаачид оролцон илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025