Таван настай охиноо хүчиндсэн хойд эцэгт 18 жилийн хорих ял оноожээ
2017/12/14

Өнгөрсөн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч, олон нийтийг багагүй цочирдуулсан. Тэгвэл тус жишгүүрт хэргийг шүүх хурал энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хурал болж, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн хорих ял оноожээ.

Тус шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцсон байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • k
    Iim novshiin yumnuudiig tejeej 18 jil ureheer shuud tsaazaar avaach.Hoorhii ohinii ireedui yahav
    2017 оны 12 сарын 15 | Хариулах
Сонин хачин