Нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх баярын хурал /2017.12.13/ өдөр Улаан баатар чуулгын танхимд боллоо.
Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг шагнаж урамшууллаа.
Үүнд хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “Тэргүүний хамт олон”-оор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Сэтгэгдэл байхгүй байна