Зурхай: Аян замд явбал санхүүгийн ашигтай
2017/12/14

ХОНЬ - (3/21-4/19)
Сэтгэл санаагаа ариун байлгах өдөр. Сэтгэл санааны байдлаас биеийн эүүл мэнд, ажил төрлийн бүтэмж хамаарна. Тиймээс өөдрөг байж, бүхнийг гэрэл гэгээтэйгээр харвал амжилтанд хүрнэ. Амьдралаа дүгнэн цэгнэж, алдаа оноогоо дэнслэн, ирээдүйгээ төлөвлөхөд ээлтэй. Мөн биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ үр дүнтэй.

ҮХЭР - (4/20-5/20)
Нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.

ИХЭР - (5/21-6/21)
Бүх чухал ажлаа өдрийн 11 цагаас өмнө дуусга. Үүнээс хойш аз сорьсон алхам бүү хий. Ялангуяа санхүүгийн асуудалд хянуур, болгоомжтой байхгүй бол эвгүй байдалд орж магад. Өдөр тутмын ажилдаа илүү их чармайлт гарга.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй. Бусдад муу санах, шүүмжлэх нь танд гай болно.

АРСЛАН - (7/23-8/22)
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Өдрийн эхний хагасыг биеэ чийрэгжүүлэхэд зориулбал үр дүнтэй. өвдөөд үнэтэй эм тарианд мөнгөө үрсэнээс өвдөхөөс сэргийлэх нь хамаагүй бага зардалтай. Харин үдээс хойш хайртай хүн тань гайхшруулна. Хэрвээ та хоёр харилцан буулт хийхгүй бол хэрүүл тэмцэл нүүрлэнэ.

ОХИН - (8/23-9/22)
Харьцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хариуцлагатай өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, нямбай байвал төлөвлөсөн бүхэн бүтэмжтэй. Бусдын зөвөлгөө, шүүмжлэлийг анхаар. Хэн, юунд таныг дуудаж байгааг, мөн өдрийн шинж тэмдэг ямар байгааг мэдэх нь чухал.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана.

НУМ - (11/22-12/21)
Ууч энэрэнгүй байх өдөр. Бусдад хандаж буй хандлагаар ажил төрлийн амжилт тодорхойлогдоно. Өдрийн үр нь амьдралын мөн чанарт нэвтрэхэд амгаланг, бясалгахуйг сонгодгоороо онцлог юм. Хэрвээ та хүсвэл амьдралын мөн чанар, нууцад нэвтэрч чадна.

МАТАР - (12/22-1/19)
Шинэ шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Аялал жуулчлалаар буюу албан томилолтоор явбал олз омогтой. Амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж сэтгэлээ сэргээ. Сайхан сэтгэгдэл төрүүлсэн учрал, хүмүүсийг талархан дурс. Шинэ мэдлэг боловсрол эзэмшихэд таатай.

БУМБА - (1/20-2/18)
Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүх чухал ажлаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг. Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул хянуур ухаалаг байгаарай.

ЗАГАС - (2/19-3/20)
Ариун бус бүхнээс салах өдөр. Энэ нь ажил хэрэг, сэтгэл санаа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлд хамаатай. Өнөөдөр ямар ч чухал ажлыг эхлэхээс зайлсхий. Өдөр тутмын ажилдаа шамд. Санхүүгийн асуудалд хянуур байхад илүүдэхгүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин