Бүтээлч үйл ажиллагаа амжилтын үндэс болно
2017/12/13

ХОНЬ - (3/21-4/19)
Бүх чухал ажлаа өдрийн 11 цагаас өмнө дуусга. Үүнээс хойш аз сорьсон алхам бүү хий. Ялангуяа санхүүгийн асуудалд хянуур, болгоомжтой байхгүй бол эвгүй байдалд орж магад. Өдөр тутмын ажилдаа илүү их чармайлт гарна.

ҮХЭР - (4/20-5/20)
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойших үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.

ИХЭР - (5/21-6/21)
Таагүй өдөр. Та хийхээр төлөвлөсөн зүйлээ тодорхой шалтгааны улмаас хийж чадахгүй. Юуг ч төлөвлөлгүй урсгалаар нь орхи. Алдаа оноогоо цэгнэхэд сайн. Худлаа ярих, дэмий чалчихаас зайлсхий. Цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хянуур байх өдөр. Идэвхи санаачлага үр дүн муутай байна. Бүтмээр санагдсан зүйл бодит байдал дээр саад бэрхшээлтэй тулгарна. Элдэв явуулга, хэл аманд бүү оролц. Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар.

АРСЛАН - (7/23-8/22)
Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал, дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирсэнээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.

ОХИН - (8/23-9/22)
Үнэнч шударга байх өдөр. Худал хуурмаг бүхэн илэрнэ. Хүрээлэн буй юм бүхэн таны дотоод мөн чанарын илэрхийлэл болно. Тиймээс гярхай бай. Бүтээлч үйл ажиллагаа амжилтын үндэс болно. Албан ямар ч асуудалд бүтээлчээр хандвал удирдлагадаа үнэлэгдэнэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ухаарахуй, бясалгахуй өдөр. Шинээр ажил үйлс эхлүүлэх, замд гарахад сайн. Гэрээ хэлцэл мжилттай хэрэгжинэ. Юмны учрыг олохыг хичээдэг хүн амжилтад хүрнэ. Санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ.

НУМ - (11/22-12/21)
Бүтээн байгуулалтын өдөр. Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийж эхлэвэл сайн. Худалдаа арилжааны ажил ашигтай.

МАТАР - (12/22-1/19)
Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар. ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооход тааламжтаи. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ.

БУМБА - (1/20-2/18)
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсзг зурах, ам тангараг оргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.

ЗАГАС - (2/19-3/20)
Таагүй өдөр. Та хийхээр төлөвлөсөн зүйлээ тодорхой шалтгааны улмаас хийж чадахгүй. Юуг ч төлөвлөлгүй урсгалаар нь орхи. Алдаа оноогоо цэгнэхэд сайн. Худлаа ярих, дэмий чалчихаас зайлсхий. Цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин