Ямартай ч бид энэ жил үгсийн сандаа Шарк гэдэг үг нэмээд байна. Тийм нэртэй хүүхэлдэйн кино бас байдаг. Тэр кинон дээр нэг жижиг загас шаркуудыг ялан дийлээд бужигнуулж өгдөггүй юу. Зурагтаар гардаг шаркууд ч яахав угийн том.
Харин энэ удаад жижиг загасны дүрд “Brand Media Group”-ийн захирал Аагий тоглочихов уу даа. Бас нэг дүрэм байна. Шарк гэгдэх хүн царайлаг байх ёстой. Амараа, Аагий хоёр бас байна аа байна. Аагий энэ удаад “Ирээдүйн шаркуудын нэгдсэн шинэ жил” зохион байгуулж байгаа юм. “Shark night” энэ оны сүүлийн Баасан гаригийн үдэш “Salm Brau”-д болох юм билээ. Энэ жил Төрийн соёрхолт Д.Болдын “Улаан оймстууд” болохгүй тул залуус уйдангүй байснаас тэрүү шаркуудын үдшийн сургаар нүд нь сэргэж байна билээ.
Хамгийн сонирхолтой нь энэ үдэш ирсэн зочид дундаас азтан шалгаруулж мөнгөн хөрөнгө оруулалт хийнэ. Шинэ жил л гэхээр “Хэн хүсэж байгаа нь мөнгөө төлдөг” гээд зохион байгуулагчид пээдийж суухгүй нь байна шүү. Залуу шарк маань урд нь хуримлахаар төлөвлөж байгаа хосууд дунд азтан шалгаруулж 40 сая төгрөгийн эрхийн бичгийг дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хосод бэлэглэж байсан.
Мэдээж тэр хуриманд “Brand Media Group”-ийн хамт олон хамаг сэтгэл зүрх, зүтгэлээ зориулан оролцож нижгэр сайхан хийж өгсөн. Энэ удаад залуу шарк Аагий хоёр дахь хөрөнгө оруулалтаа хийх гэж байна. Шинэ жилийн үдэшлэгийн дресс код эрээн оймс. Харин чухам хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх гэж байгааг нууц хэвээр үлдээе.
Залуу шарк маань "Гранд" сэтгүүлийн 100 дахь дугаарын баяр, "Цэнхэр оймстууд" номын нээлтийн ёслолд эрээн оймсоор гангарсан нь олны нүдэнд содон тусаж байв. Тэрхүү дресс кодын араас хөөцөлдсөөр дараагийн хөрөнгө оруулалтыг нь мэдэж авснаа та бүхэнд хүргэлээ. Шинэ жилээр хөрөнгө оруулалт авчихвал ч баяр дээр баяр шүү дээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)