”Сайн өдөр” арга хэмжээ зохион байгуулж байна
2017/12/08

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас санаачлан "Сайн өдөр" арга хэмжээ зохион байгуулж байна. Арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнд зөрчилтэй оролцож байгаа жолооч, зорчигч нарын зөрчлийг нь газар дээр нь засуулж арилгуулан, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу сахилга, соёлтой оролцож явах талаар сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Мөн "Чойрхайрхан" ХХК-ний ажилтан нар хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарыг "Чацарганы өтгөрүүлсэн шүүс"-ээр дайлж, аян замын ерөөл өргөлөө. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин