Сэрэмжлүүлэг: Мотоцикльтой хүн амиа алджээ
2017/12/08

Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 200дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 6хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байсан бөгөөд бүгд явган зорчигч хэлбэрээр тэр дундаа явган хүний гарцгүй газраар, ганцаараа зам хөндлөн гарч байх үедээ осолд өртсөн байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол тус тусбүртгэгдсэн бөгөөд энэ өдөр осол, хэргийн газрыг орхин явсан 3 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь хохирсон байна. 

Тухайлбал: 

-  Архангай аймгийн Өндөр улаан сум Бэлх багийн Чулуутын гүүр гэх газрын орчимд асфальтан замд Завхан аймгаас Улаанбаатар чиглэлтэй явж байсан H.Porter маркийн автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 50 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

- ЧД-ийн нутаг Энхтайвны өргөн чөлөө, Нарантуул зочид буудлын зүүн замд N.X-trail маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч 51 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна. 

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин