А copy зардаг байсан нь илчлэгдэж LV дэлгүүр хаалгаа барьсан уу?
2017/11/27

Одоогоос 8 жилийн өмнө дэлхийд алдартай luxury брэндүүдийн нэг LV 440 дэх салбар дэлгүүрээ Сентрал тауэрт нээсэн нь Улаанбаатар хотын хувьд урд хожид болж байгаагүй том үйл явдал, соёлын нэг том үсрэлт байлаа. Төв талбайд том хэмжээний асар барьж, нэлээдгүй үнээр тохижуулан Монголын хамаг нэр нөлөө бүхий ноёд хатагтай нарыг улаан хивсэн дээгүүр алхуулж, арга хэмжээг “Саунд оф Монголия” дээд хэмжээнд зохион байгуулж, жинхэнэ брэнд, зэрэг зиндаа,  тансаглал гэж юу байдгийг бидэнд харуулж байв. Энэ үйл явдал нэг талаар соёлын салбарт стандарт тогтоож өгсөн бол нөгөө талаар эдийн засгийн утгаараа Монгол олон улсын хэмжээний тоглогч, зах зээл, худалдан авагч томтой улс, Улаанбаатар дэлхийн хэмжээний метрополитан хот гэдэг сайхан имижийг тогтоож өгсөн юм. Өөрөөр хэлбэл LV-г дагаж дэлхий нийт Монголыг өөр нүдээр харж эхэлсэн байдаг. Харамсалтай нь тус дэлгүүр өнгөрсөн 7-р сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барьж буйгаа албан ёсоор зарласан. Хаах болсон шалтгаанаа Монголын эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авалт буурсантай холбон тайлбарласан. 

Тэгвэл нууц эх сурвалжаас бидэнд ирсэн мэдээлэл гэвэл Улаанбаатар дахь LV дэлгүүр хаагдсан үнэн шалтгаан нь доор нь ажилладаг хүмүүс хуурамч зах зээлээс A copy бараа оруулж ирж зардаг байсан нь илэрч дэлгүүр хаалгаа барихад хүрсэн гэх мэдээлэл. Хэрвээ ийм яриа гадагшаа дэвэрч олон нийтэд хүртээл болбол Монгол улс Олон улсын тавцанд шившиг болохоор факт. Тийм ч учраас энэ явдлыг тогоондоо хав дарж, орлого буурч, зах зээлийн эрэлт хумигдсан гэдэг албан шалтгаанаар тайлбарлаж дэлгүүрээ хаасан юм байх. Нэгэнт бидэнд ийм мэдээлэл ирсэн учраас бид “Louis Vuitton Mongolia”-гийн захирал асан Б.Дэлгэрмаатай холбогдож тодруулахад асуултаа албан журмаар явуулна уу гэсэн хүсэлтийн дагуу дараах асуултуудыг явуулсан юм.  

1. LV дэлгүүр хаагдсан нь доор нь ажилладаг ажилчид fake зах зээлээс А copy бараа оруулж ирж зардаг байсан нь илчлэгдснээр дэлгүүрийг хаасан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үүнд тайлбар өгнө үү?

2. Хэрвээ дээрх асуудлаас болж хаагдаагүй юм бол хаагдах шалтгаан нь юу байсан бэ? 

3. Улаанбаатар дахь LV Азийн бүсийн дэлгүүрүүдээс хамгийн өндөр орлоготой, өндөр борлуулалттай байсан гэж ярьдаг байсан. Энэ үнэн үү? Хэрвээ үнэн бол яагаад хаагдсан юм бол? 

4. LV дэлгүүр нь MCS-ийн охин компани гэж ойлгож байгаа нь зөв үү? 

5. Монгол дахь LV дэлгүүр албан ёсны салбар дэлгүүр мөн байсан уу?

Хүндэтгэсэн “Гранд” сэтгүүлийн редакци 

Улаанбаатар дахь LV дэлгүүр нь албан ёсны дэлгүүр мөн болно. Дэлгүүр хаах шийдвэр бол LV-ээс харилцагчиддаа үзүүлэхийг хүсч байгаа туршлагаа улам нэмэгдүүлэх компанийн ерөнхий стратегийн хүрээнд хийгдсэн. Тухайн бүсийн эдийн засгийн бүх үзүүлэлтийг шинжилж үзсэний үндсэн дээр гаргасан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.   
Ойлгоно гэж найдаж байна. 

Хүндэтгэсэн Элена Чимчилимова. 

Louis Vuitton Зүүн Европын салбар, Харилцаа хариуцсан захирал, Москва хот. 
Бидний хооронд болсон харилцан цахим захидал энэ. 

Францын толгой баян, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад байнга бичигддэг Бернард Арногийн удирддаг LVMH групп дотроо олон тооны luxury брэндүүдийг багтаадаг, хэр баргийн алдагдлыг даван салбар дэлгүүрээ хаахгүйгээр олон жил ажиллахыг эрхэмлэдэг гэдгээрээ алдартай. Харин салбар дэлгүүрээ хаана гэдэг нь үлэмж хэмжээний алдагдал амссан юм уу эсвэл ойрын маш олон жилдээ ирээдүйгүй зах зээл болох нь тодорхой болсон тохиолдолд л үүсдэг нөхцөл байдал гэнэ. “LV Mongolia Зүүн Азийн салбар дэлгүүрүүд дундаас ашиг орлогоороо тэргүүлж байна! Цөөн хүн амтай Монголын зах зээл ийм өндөр борлуулалт хийнэ гэж санасангүй. Үүнийг дагаад дэлхийн томоохон брэндүүд Монголын зах зээлийг маш ихээр сонирхож байна” гэх мэтийн өгүүлбэрүүд тун саяхных. Бид ч сэтгэл өег байсан.     

Бас нэгэн факт! 2016 оны 1-р сард Лос-Анжелес хотноо Louis Vuitton брэнд ба UNICEF-ын хамтарсан сайн үйлсийн үдэшлэг болж өнгөрсөн. Үдэшлэгийн үеэр Францын загварын ордон хүүхдүүдэд туслах хөрөнгө босгох зорилготой #MakeAPromise уриатай дижитал төслөө анх танилцуулсан. Эл сайн үйлсийн аяны гол билэг тэмдэг нь цоож хэлбэрийн унжлагатай, Silver Lockit хүзүүний болон бугуйн зүүлт. Эдгээр бугуйвч бүрийн худалдан авалтаас 200 ам.доллар UNICEF-т хандивлагдах бөгөөд энэхүү сайн үйлсийн аяныг Louis Vuitton Mongolia, захирал Б.Дэлгэрмаа эх орондоо зохион байгуулж, аянаа олон нийтэд танилцуулах зорилготой #MakeAPromise  зураг авалт хийж, Монголын нэр алдартай нийгмийн одууд төсөлд оролцож зураг хөрөг авахуулж байсан байна. тэр үеэр Б.Дэлгэрмаа захирал "Бид дэлхийн 190 оронд үйл ажиллагаа явуулж, хамгийн их тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд бодитой тусламж, үйлчилгээ хүргэдэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч байгаадаа баяртай байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аяныг  Louis Vuitton брэнд эхлүүлээд дөрвөн сар болж байгаа ба нийт гурван жилийн хугацаатай үргэлжлэх болно" хэмээн хэлж байжээ. Энэ мэдээлэл buro/247.mn сайт дээр дурайж байна. Өөрөөр хэлбэл ердөө 2016 оны 05 сар буюу ердөө жил гаруйн дараа Улаанбаатар дахь LV гэнэт ашиг орлого муудаж, зах зээл хумигдсаныг мэдсэн байх юм. Угтаа бол эдийн засгийн хямрал энэ зун биш дээрх төслийг 3 жил үргэлжлүүлнэ гээд том төсөвтэй сайн үйлсийн аян хийж явах үед ид үдээ байсан билээ. 

Энэ мэт фактуудаас үзвэл бидэнд ирсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл үнэн байж болох магадлалтай. Гэхдээ бид ямар нэгэн хувийн дүгнэлт хийхийг хүссэнгүй. Бидэнд ирсэн мэдээллийн дагуу сэтгүүл зүйн үндсэн үүргийн дагуу асуух газраасаа асууж хэр хэмжээндээ эрэн сурвалжиллаа. Хэрвээ үнэхээр хуурамч зах зээлээс хуулбар бараа оруулж ирж зарснаас болж дэлхийн алдартай брэнд дэлгүүр үүд хаалгаа барьсан бол үнэхээр шившиг, харамсмаар хэрэг гэхээс өөр хэлэх үг алга.    

2009 оны намар. LV Mongolia дэлгүүрийн нээлтийн ёслолын фото агшнууд. 

2016.05.31. MakeAPromise уриатай дижитал төслийн Улаанбаатар дахь үдэшлэгийн үеэр, Louis Vuitton Mongolia-гийн захирал Б.Дэлгэрмаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (14)

  • ччччч
    магадгүй ээ. эднийхээс авсан түрийвч нэг л сонин санагдаад байдын
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин
    би бүр ойрын мэдэх нэгнээс сонссон. Дэлгэрмаа нь өөрөө гонконгоос а копи авчирдаг байсан гэсэн Муухай юм
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin
    Тийм шүү. Жоохон худлаа гарууддаа ер нь. Гаднаа гяланцаг дотроо паланцаг
    2017 оны 11 сарын 30 | Хариулах
  • Zochin
    Angli heltei bol undur bolovsroltoi mundag gej boddog manaihan, uhamsar uhaan bol her bulees tuluvshiltei zuil bayhaa. Amartuvshin hol gadaad heltei hun dotorgui muu hun shuu. Xac bankniy ajilchid ih l am muutai Haidas. Sain hunii muu udam
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • хулхидуулсаан
    2 ихэр охиноо хөсөр хаяад Дээгийтэй дэр нэгтгсэн Амартүвшин гадаадын иргэн дээрээс алдартай худалч... Дуугай хүний доодхи нойтон гэж үнэн үг шүү
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин
    Энэ захирал хүүхэн ч эвгүй хүүхэн харахад даруу харагдагч, оймс хочит Амарааг үнэн хатан гүйж байж хажуудаа тогтоосон. Нөгөөх нь дүүрсэн гар том банканд эрсдлийг хариуцсан захирал байсан гэж ярих дуртай ч тэр банкаа дампуурсан өөрөө түүнд нь жинтэй хувь оруулсан гэдгээ тас нуудаг. Олон улсад огт ажиллаж боломжгүй болсон үедээ хэзээ ирэхгүй гэж ярьдаг Монголдоо ирсэн. Удахгүй хасыг дампуурал биз. Хаанахын иргэн гэдэг нь бас эргэлзээтэй шүү. Монгол л лав нэг ч төгрөгний татвар төлөөгүй нь тодорхой
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин
    ene heden duuchin ohiduud yamar hymdhan haragdaj bnaa.
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Unen uym bol LV-s avsn baraanuud min huuramch gsn ug u??
    2017 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochin
    unen bhoo bi bas tiim zuil sonsson setgel dagaad ch ter endees avsan tsunhe harahaar neg l sonin ch yum shig kk uur hurmeer tuunees ashiggui bn gej yagaad ch bhgui
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Chinii bichsen unen yum bol Tuv ni yagaad duugui b gaad b gaa yum, udii boltol.. Bitgii ingej barimtgui yum bichij bai,
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Tegeed ezen ni hen yum, todorhoi bicheech Uneheer unen yum bol .. ene chini GEMT HERGIN shunjtei yum bish uu, hudlaa l buurunhii yum bichih yum Chaddag yum bol MGL d oruulj irsen ni ter geed ner ustai ni bich l de
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Манайхан нээрээ бүтэхгүй ээ онигоотой юм аа яаж ч өөд нь татах гээд нэмэргүй тэрнээс биш үйлчлүүлэгч нарт буруу юу байхав
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zaluu
    mongolchuud bolson hoino huuramch a copy oruulj irj zaraa biz. ter ni barigdaad end luivarchidtai ulsad butehgui yum baina geed garaad yavsan baih. Mongoloos garaad yavchlaa ashgui geed baidag nohduuded handaj helehed mongolchuud tansag heregleend mongoo zarsaar l baina heden mongol ajilchid ajilfui bolson ni haramsaltai busdaar bol honkong orool avchij baigaa ongotsnii tiiz ntr bol hamaaguishd baychuudad
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • ddd
    helber hooson teneg yumnuud
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
Сонин хачин