Сэрэмжлүүлэг: Гурван хүн угаартаж нас барсан байжээ
2017/11/27

Өвлийн улиралд иргэд угаарын хийгээр хордсны улмаас амь насаа алдах тохиолдол гардаг. Саяхан гэхэд л гэртээ унтаж байсан гурван иргэн угаартаж  амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд “Угаартаж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг арваннэгдүгээр сарын 26-нд авч шалгахад тус хороонд оршин суух Ч /эм.86н/, А /эм.62н/, Увс аймгийн харъяат Б /эр.50н/ нар ил харагдах гэмтэл шархгүй угаартсан байдалтай нас барсан байжээ.
 
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин