Дахин зургаан настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдлаа
2017/11/24

Дахин хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, цахилгаан, галын аюулгүй байдлаа ямагт хянаж байхыг анхааруулж байна.

Өвөрхангай аймгийн  Баян-өндөр  сумын харъяат иргэн 26 настай эрэгтэй Г-ийн гэр шатаж,  зургаан настай эмэгтэй С  нь нас барсан  хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Мөн БЗД-ийн 4-р хороо “Жуковын хөшөөний ар талын хашаанд гэр шатсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 23-нд авч шалгахад, тус хашаанд суух иргэн Н /эр.74н/-ын гэр шатаж, дотор нь байсан М /эр.15н/-ын зүүн хөл түлэгдэж гэмтсэн хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин